Баруун бүсийн захирагч Баян-Өлгий аймагт ажиллалааа

90269918_642375003206323_945515480888639488_n.jpg

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын даргын  2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр баталсан удирдамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Цагаан нуур тосгоны Улаанбайшинт боомтод “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулсан үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллалаа.



Баян-Өлгий аймгийн Онцгой комиссыг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 00:30 минутанд хуралдуулж “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулсан талаар аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, гишүүдийн мэдээллийг сонсож, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцууллаа.
Аймгийн Онцгой комиссын хуралдааны 10 дугаар шийдвэрээр тусгаарлах байрыг эрэмбэлүүлж, цаашид хилээр нэвтрэн орж ирэх иргэдийг тусгаарлах байр “Сансар” ахмадын сувилалын газарт 50, Нэгдсэн эмнэлэгт 68, Эмпати сургуулийн дотуур байранд 150 ор, нийт 268 ор, тусгаарлах байрыг заавар, стандартын дагуу бэлтгэж, 2460 м2  талбайд ариутгал халдваргүйтэл хийж хүлээлгэн өгч ажиллалаа.
Баян-Өлгий аймгийн Цагаан нуур тосгоны Улаанбайшинт хилийн боомтын тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтэл, иргэдийн халуун хэмжих багаж хэрэгсэл шаардлага хангахгүй байсан тул Мал эмнэлгийн газрын Дук ариутгалын автомашиныг Цагаан нуур тосгоны Улаанбайшинт боомтод ажиллуулах, Эрүүл мэндийн газрын нөөцөд байгаа халуун хэмжигч багажнаас Онцгой байдлын газарт -1 ширхэг, Мэргэжлийн хяналтын газарт 2 ширхэгийг олголоо.
Мөн Баян-Өлгий аймгаас орж гарах 10 чиглэлд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төвийн нийт 31 алба хаагч, 12 сум, 1 тосгоны 71 алба хаагч, 24 хяналтын цэгт, бусад байгууллагаас 63 алба хаагч нийт 34 хяналтын цэгт 165 алба хаагч тус тус томилогдон үүрэг гүйцэтгэж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ. 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ