Хариуцлагатай байцгаая



COVID-19 буюу шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйлчилгээний байгууллага, зочид буудал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг газруудад албан хаагчдыг хуваарилан өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
Тухайлбал, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй 12 зочид буудалд давхардсан тоогоор 121 удаа хяналт хийж, зочид буудлаар үйлчлүүлсэн 605 иргэнээр бөглүүлсэн эрүүл мэндийн асуумж хуудсыг хянан, мэдээллийн нөөц бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Хяналт шалгалтын явцад илэрсэн эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой 30 зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөмж сэрэмжлүүлэг өгчээ. Иргэд өдөр бүр сэрэмжтэй, хариуцлагатай байхыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уриалав.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ