Үйлчилгээний газруудад давхардсан тоогоор 705 удаа шалгалт хийсэн байна



COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Өндөржүүлсэн бэлэн байдлын үед тусгай горимоор ажиллах төлөвлөгөө болон зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд баар, караоке, зоогийн газар, биллъярд, цахим тоглоомын газар, хүнсний дэлгүүр, худалдааны төв зэрэг нийт 55 обьектод давхардсан тоогоор 705 удаа шалгалт хийжээ.
Хяналт хийх хугацаанд захирамжийн зарим заалт буюу цагийн хязгаарлалтыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан 18 зөрчлийг газар дээр нь таслан зогсоолоо. Захирамжийн биелэлт хангалттай түвшинд байна. Захирамж, шийдвэрийг дагаж мөрдөн, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж байгаа үйлчилгээний газрууд, иргэд, олон нийтэд талархал илэрхийлж байна гэж Ховд аймгийн МХГ-аас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ