Жаргалант суманд "Орцоо цэвэрлэе" аян өрнөж байна



Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Орцоо цэвэрлэе” аян зарлаж, нийтийн орон сууцны оршин суугчид идэвхтэй нэгдэхийг уриалав. Энэхүү аяны хүрээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн орон сууцанд амьдарч буй иргэд долоо хоногийн бямба, ням гарагт орц, байраа хамтын хүчээр цэвэрлэх юм.  Одоогийн байдлаар тус аянд 5 орон сууцны 92 айл өрх нэгдсэн. Тодруулбал, Жаргалан багийн II 80 айлын II орц, Хатан түнгэл 24 айл, Цамбагарав багийн Эсба  6 давхар байрны III орц, Ховд баганат 16 айл, Гулзатын шил 26 айлын орон сууцны оршин суугчид нэгдэж орцны их цэвэрлэгээ хийжээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ