2019 онд бичил уурхайн зориулалтаар нийт 15.3 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ



Ховд аймгийн БОАЖГ-аас бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаар тодрууллаа. Мөст сумын Нарийн дав гэх газрын 5 га талбайг 2018 онд 10 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл 2019 онд бичил уурхайн зориулалтаар нийт 15.3 га газрыг 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Үүнд: Алтай сумын Майхан хар-1 гэх газрын 0.2 га, Майхан хар-2 гэх газрын 0.8 га талбай багтаж буй. Мөн Тэсэгтэй-1 гэх газрын 3 га, Тэсэгтэй-2 гэх газрын 0.3 га, Тэсэгтэй-3 гэх газрын 1 га, Улаан богоч гэх газрын 5 га талбай тус тус орж байна. Мөн Ховд сумын Согоот гэх газрын 5 га талбайг 2019 онд бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан аж.   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ