Ховд аймгийн ГХБХБГ-ын эмэгтэй ажилтнууд ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүтээлчээр өнгөрүүлжээ



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ГХБХБГ-ын эмэгтэй ажилтнууд  сайн үйлсийн ажил санаачлан зохион байгуулжээ. Тодруулбал,  зорилтот бүлгийн өрх толгойлсон ээжид газрын гэрчилгээг нь гардуулан өгсөн. Мөн Буянт сумын Нарийн гол багийн малчин Д. Отгоннямынд зочилж, малын хашаа хороо цэвэрлэх, мал төллөлтөд туслах зэрэг олон талт ажлыг хамт олныхоо хүчээр зохион байгуулан ажилласан гэж Ховд аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ