ТОДРУУЛГА: “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар  аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Түнжээгээс тодруулав.  
Тус хөтөлбөрийн дагуу 2019 онд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 79 иргэн хамрагдаж, 25 сая төгрөгийн урамшуулал авсан бөгөөд 590 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл өгчээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настан 23 иргэнд 33 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар аж ахуй эрхлэлтийг дэмжсэн байна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 онд нийт 55 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Үүнтэй холбогдуулан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр" зарлагдлаа. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ