Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид дээрмийн гэмт хэрэг илрүүлжээ



Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг гэртээ харьж явахад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг үйлдсэн 16-20 насны хоёр этгээдийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд шөнө оройн цагаар гудамж талбайд ганцаараа явж байх үедээ дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн найз нөхөд, анги, байгууллага хамт олноороо цугларч архидан согтуурахгүй байх, Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжуудыг мөрдөж, иргэний үүргээ биелүүлж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатар анхаарууллаа.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ