Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагаас 13:00 цагийн байдлаар Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 241, аймгийн төв, сумын чиглэлд 65 тээврийн хэрэгсэл, 1353 иргэн замын хөдөлгөөнд зорчиж байна. Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон түр 13 постод хяналтаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.