Зоонозын өвчин судлалын төв нийт 18,122мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна



”КОВИД-19”
-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохих журмын дагуу хийж байна. Тухайлбал, 01-р сарын 31-ээс эхлэн 7 хоног бүрийн Бямба гарагт Ховд нисэх онгоцны буудалд ариутгал хийж байгаа бол 2-р сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Ховд чиглэлийн нийт 23 автобусанд ариутгалын ажлыг хийсэн байна. 



Мэргэжлийн байгууллагын хувьд нэг сарын ариутгал, халдваргүйтгэлийн бодисны нөөцтэй байх ёстой. Гэтэл өвчлөлийн идэвхжилтээс хамаарч 03-р сарын 03-ны байдлаар 7-10 хоногийн нөөцтэй байна. Тус байгууллага автобусанд ариутгал хийхдээ 10 мянган төгрөгийн хураамж авч байгаа бөгөөд тухайн мөнгө санхүүжилтийг ашиглан ариутгалын бодисын нөөц бүрдүүлнэ гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч, их эмч Л.Баасансүрэн хэллээ. 


2-р сарын 12 нд Ховд аймагт шинэ төрлийн коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тухайн үед 15 айл, Цамбагарав зочид буудал, Ховд аймгийн Цагдаагийн газар, Баруун бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Ганданпунцагчойлин хийд, Цагаан уул ахмадын ордон, Эвийн хүч худалдааны төв, Авто тээвэр гэх мэт газруудад нийт 18,122м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ