“АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”
Зорилго:
Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өсвөр хойч, залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгоход хөтөлбөрийн зорилго оршино.
Хамрах хүрээ:
-Мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэврийн насны ахмад мэргэжилтнүүд
-Ахмад насны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод
-Мэргэжлийн өндөр ур чадвар диплом, сертификат, гэрчилгээ эзэмшсэн байна.
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлт:
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн дэмжлэгийн 3,0 хүртэл сая төгрөг,
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн хугацаа 24 сар хүртэл хугацаанд 100 хувь эргэн төлнө.
Тавигдах шаардлага:
-Төслөө хэрэгжүүлэх боломжтой иргэн
-2017-2018 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
-Ажлын байр бий болгох
Бүрдүүлэх материал:
1. Төсөл
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Багийн Засаг даргын тодорхойлолт
4. Хувийн өргөдөл
5. Ажлын байр, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зурагт танилцуулга
6. Мэргэжлийн үнэмлэхтэй бол хуулбар
Төсөл хүлээн авах хугацаа:
2020 оны 03 сарын 20 хүртэл
Утас: 94058805, 80878805
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар