Аймгийн төвийн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн төвийн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд хийв.
Хяналт шалгалтад 52 хүнсний дэлгүүр хамрагдсанаас худалдагч болон ажилтнуудын 25 буюу 48 хувь нь амны хаалтгүй, гар ариутгагчгүй, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэсэн санамжгүй ажиллаж байна. Шалгалтын явцад улсын байцаагч нарын зүгээс илэрсэн зөрчлийг арилгуулан, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн хүнсний аюулгүй байдлын талаар ноцтой зөрчил илрээгүй гэж Ховд аймгийн МХГ-аас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ