Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Баруун бүсийн төв-Ховд Онцгой байдлын газар хамтран иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газруудад хяналт тавих, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор аймгийн төв, захын гэр хороолол гудамж, талбайд дрон, камераар хяналт тавьж, анхаарал татсан цэгүүдийг тодорхойлон эргүүлийн чиглэлд ажиллаж байна. Мөн алба хаагч нарт чиглэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
ВИДЕО: