Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 51 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна



Монгол улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 64 тогтоол, Ховд аймгийн Засаг даргын А/115 дугаар захирамжийг хэрэгжүүлэн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 05 цаг 50 минутанд нийт бие бүрэлдэхүүнийг “Улбар шар” дохиогоор ажилууллаа. Мөн гамшгаас хамгаалах албадын Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт Онцгой комиссын орлогч дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.



Аймгийн Цагдаагийн газартай хамтран 06 цагаас 09 цагийн хооронд нэмэлт 21 цэгүүдэд албан хаагчдыг гарган ард иргэдийн  хөдөлгөөнийг хязгаарласан. Тус цэгүүдэд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас-51, Цагдаагийн газраас-51 нийт 102 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ