Аймгийн хэмжээнд 33 постод 112 ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна



Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын 2020 оны А/105 дугаар захирамж гарч, Гамшгаас хамгаалах өнөдржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутаг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарласан.

Үүнтэй холбогдуулан энэ өдрүүдэд Жаргалант суманд байнгын 4, хөдөлгөөнт 2, бусад сумдын хэмжээнд нийт 27 пост, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, авто замын хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.


Иргэд төрийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, олноороо цугларахгүй, стандартын шаардлага хангаагүй согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх, хөл хориог зөрчин хөдөө гадаа хулгайн замаар зорчихгүй байж өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангахыг Цагдаагийн газраас зөвлөн ажиллаж байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу
1. Эмнэлгийн яаралтай тусламж,
2. Албан томилолт /ажлын зайлшгүй шаардлага/,
3. Ар гэрийн гачигдлын улмаас нэн яаралтай хот, сумаас гарах шаардлагатай болсон иргэд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн сумдын шуурхай штабаас нэвтрэх бичиг, зөвшөөрлийн хуудсыг авнэ гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ