Дэлхий дахинд хурдацтай тархаж буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэн үүднээс Орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төв /ИНҮТ/-өөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах тухай үүрэг даалгавар, чиглэлийг өгсөн байна. Тухайлбал,
1. Нисэх буудал руу нэвтрэх хүн бүрийг амны хаалт, масктай оруулах
2. Нисэх буудал руу зөвхөн тухайн өдрийн нислэгээр зорчих зорчигчийг нэвтрүүлэх
3. Зорчигчийг угтан авагч, үдэн гаргагчийг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй байхаар хязгаарлалт хийхээр болсон байна. Тиймээс иргэд та бүхнийг эдгээр шаардлагыг дагаж мөрдөн, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсье гэж "Ховд Нисэх буудлын захиргаа"-наас анхаарууллаа.