COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий 1200 ширхэг ном хэвлүүлжээ



Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавын санаачлагаар Эрүүл мэндийн газраас шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бүх насныханд зориулсан зурагт номын эхийг бэлтгэсэн. Тэгвэл аймгийн ЭМГ, ГБХЗХГ, ЗӨСТөв хамтран тус номыг 1200 ширхэг хэвлүүлжээ. Өнөөдөр COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах “Шуурхай ажлын хэсэг”-ийн ахлагч Ч.Уранчимэг, ЭМГ-ын дарга Ч.Мягмарсүрэн нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн захирлуудтай уулзаж, тус халдвараас хүүхэд багачуудыг хэрхэн хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч, 1200 номыг хүлээлгэн өглөө.



Тус номын мэдээллийг хүүхэд бүрт хүргэхийн тулд анги удирдсан багш нараар дамжуулан 306 ангийн сурагчдад цахим хэлбэрээр хүргэж ажиллахыг үүрэг болгов.

Мөн сумдын ЕБС-иудын 407 ангийн сурагчдад ДЭМБ, ЭМЯам болон бусап мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн нэгтгэсэн тус номын мэдээллийг хүргэж ажиллах үүргийг БСУГ-ын даргад өглөө.

Цаашид сумдын ЭМТ-үүд, Засаг дарга нараар дамжуулан мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг “Шуурхай ажлын хэсэг”-ээс зохион байгуулж ажиллах юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ