Шинэ төрлийн коронавирус буюу “ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Ховд аймгийнхаа оёдлын үйлдвэр, оёдолчидоо түшиглэн амны хаалт үйлдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэгвэл амны хаалтыг төв суурин газруудад амьдарч буй иргэдэд үнэ төлбөргүй олгох ажил өнөөдрөөс эхэллээ. Өөрөөр хэлбэл, аймгийн төв буюу Жаргалант суманд 800 гаруй өрхийн 30 мянга 313 иргэн оршин сууж байгаа. Эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амны хаалтны хэрэглээг өргөжүүлэх зорилгоор эхний ээжинд Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад нийт 40 мянган ширхэг амны хаалт хүлээлгэн өгөв.
Ингэснээр энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд харьяа багийнхаа орон сууц, гэр хорооллын гудамж, хашаа бүрээр орж, иргэн бүрт амны хаалт тараах юм. Орон нутагтаа үйлдвэрлэсэн тус амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар хийсэн. Улмаар 40 градусаас дээш хэмийн халуун усанд угааж, индүүдэх замаар дахин ашиглах боломжтой.
ВИДЕО: