Ховд аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Шинэ төрлийн коронавирус буюу "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд орон нутгийн мэргэжлийн анги, байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ. Энэ дагуу "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил, аймгийн онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, ажлын нэгдсэн тайланг хэлэлцсэн юм.
ВИДЕО: