Сүү, цагаан идээний үнэ ханшийн талаар...



НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын SECIM төслийн  дэмжлэгээр байгуулсан Сүү, сүүн бүтээгдэхүүний төв “Өдөр бүр шинэ” уриатайгаар үйл ажиллагаа явуулж буй.    
Тус төвд борлуулж байгаа сүү, цагаан идээний үнэ ханшийн талаар тодрууллаа. Үүнд, сүү нэг литр нь 2000,  тараг 3000,  гүүний айраг 6000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин ааруул нэг кг нь 17-18 мянга, аарц 6000-6500 төгрөгийн үнэтэй байна. Мөн шар тос кг нь 24 мянга, айргийн тос 18 мянга, шинэ өрөм  15 мянга, тогооны өрөм |нэг ширхэг| 8000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Үүнээс гадна суль, сулхирын гурил 25-30 мянга, тарианы гурил 7000 төгрөгийн үнэ ханштай байгаа бол чацаргана \савлагаатай\ 4-5 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ