Шуурхай ажлын хэсэг цаг үеийн асуудлаар хуралдав



Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан “Шуурхай ажлын хэсэг” хоёрдугаар сарын 13-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлын хүрээнд шинэ төрлийн коронавирусний халдварын өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсон юм.



Энэ үеэр шуурхай ажлын хэсгийнхэн орон нутагт амны хаалт үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, оёдолын цехүүдтэй гэрээ байгуулах, улмаар оёж бэлэн болгосон амны хаалтыг өдөрт 2 удаа татан авч, иргэдэд нийлүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, Манхан сум дахь хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэгдсэн юм.



Түүнчлэн хурлын үеэр шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцэж, санал авлаа. Тус төлөвлөгөөг ажлын хэсгийн гишүүдийн саналд үндэслэн дараагийн хурлаар хэлэлцэн батлах аж.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ