Ховд аймгийн хэмжээнд 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна



Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн иргэн Г нь халдвар гарсан улсад зорчиж яваад Монголд ирсэн. Улмаар Баян-Өлгий аймаг буцах замдаа Ховд аймагт саатаж Цамбагарав зочид буудалд хоёр ч хоносон болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож тухайн иргэнтэй ойр байсан иргэдийг олж тогтоон шинжилгээний хариу гарах хүртэл 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа ба эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэнд нийт 59 том хүн 17 хүүхэд байна. 

Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий-УБ-ын чиглэлд нислэггүй байсан учраас тухайн иргэний шинжилгээг машинаар тээвэрлэж энэ өглөө УБ хотын цагаар 05 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн мэдээтэй байна.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ