ТОДРУУЛГА: Мал эмнэлгийн үйлчилгээний ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар...



Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор  Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн хоёрдугаар сарын 06-07-нд Жаргалант сумын мал аж ахуйн 6 ферм, мах махан бүтээгдэхүүн худалдаж буй 2 зах, худалдааны төвүүд дээр ажиллажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  ферм, зах, худалдааны төвийн дотор орчин, агуулахыг Hi-cop бодисын уусмалаар ариутгасан бол гадна орчныг хлорын шохой ашиглан халдваргүйжүүлсэн байна. Үүнд нийт 1285 мкв талбайг хамруулжээ.  



фермийн аж ахуйн малчин, туслах ажилтнуудад хувийн ариун цэвэр сахих, гар угаах, ариутгал халдваргүйтгэл хийх, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөмж өгсөн байна. Мөн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм мөрдөж, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг малчид, фермерүүдэд зөвлөв. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ