Ховд аймаг 8000 орчим малчин өрхтэй. Тэдгээрээс болзол шаардлага хангасан 8 малчин "Аймгийн хошой аварга малчин"-аар, 76 малчин "Аймгийн аварга малчин"-аар 7 саальчин "Аймгийн аварга саальчин"-аар, 13 хүн "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарлаа. Аймгийн аварга малчид, тариаланчид, аймгийн аварга саалчин шалгаруулах асуудлыг өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Аваргуудын шагналыг “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр гэрт нь очин, хүндэтгэлтэйгээр гардуулахаар төлөвлөж байна.ВИДЕО: Огноо: 2/3/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 6344 Мэдээ таалагдсан: