Сүүлийн жилүүдэд хүний үйлдлээс хамаарсан байгаль орчин, ан амьтны эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ямар түвшинд байгаа талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатараас тодрууллаа.
Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2018 онд нийт 13 бүртгэсэн бол 2019 онд 39 хэрэг бүртгэж, шийдвэрлэсэн байна. Үүнээс хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх гэмт хэрэг 60 орчим хувийг эзэлж байна. Харин хууль бус ан агнууртай холбоотой хэрэг 20 орчим хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд хууль бус агнууртай холбоотой 2 хэрэг бүртгэсэн бол 2019 онд 10 хэрэг бүртгэгджээ. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сард хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус агнуурын 1 хэрэг илрүүлж, цагдаагийн байгууллагаар хянан шалгаж байгаа ажээ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага анхааран ажиллаж байна гэж албаны эх сурвалж онцлон хэллээ.
ВИДЕО: