Одоогоор 1200 орчим золбин нохой устгажээ



Ховд хотын ард иргэдийн аюулгүй орчинд амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Мал эмнэлэгийн газар, Хот тохижилтын газар хамтран гэрийн нохойг гэрчилгээжүүлэн пайзжуулах, золбин нохойг устгах ажлыг эрчимжүүлэх 7 хоногийн аяныг зохион байгуулж байна. 1-р сарын 13-20-ны өдрийн хооронд үргэлжлэх тус аяны хүрээнд аймгийн МЭГ-ын эмч, мэргэжилтнүүд 12 багийн 5000 гаруй айл өрхийн нохойг гэрчилгээжүүлэх, пайзжуулах, шаардлагатай мэс ажилбарыг хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм. 
Харин Хот тохижилтын газраас золбин нохойг устгах, ариутгал, халдвахгүйжүүлэлт хийх ажлыг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 1200 орчим эзэнгүй золбин нохой устгажээ. 
Жаргалант сумын иргэд тус аяны хүрээнд зохион байгуулж буй ажил, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 88789225, 95637818 утсаар холбогдон өгч, хамтран ажиллах боломжтой болохыг холбогдох албаныхан хэлж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ