ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Ховд аймагт ажиллав



Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, цаг хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөх үүднээс ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ХХААХҮЯам, Онцгой байдлын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг 01-р сарын 13-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, өвөлжилт одоогоор хэвийн байна. Цаашид цаг агаар хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, ялангуяа отроор өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж ажиллахыг анхааруулав.



2019-2020 оны өвөл нийт 91 багт 7800 малчин өрхийн 3083,0 мянган мал өвөлжиж байгаагаас 1494 өрхийн 1071,4 мянган толгой мал хилийн зурвас газар болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт отроор өвөлжиж байна.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ