Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн-2020” үйл ажиллагаа зохион байгууллаа. Сахилгын зөвлөгөөнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг болон Онцгой байдлын газрын харьяа анги, салбаруудын бие бүрэлдэхүүний төлөөлөл 100 гаруй алба хаагч оролцсон юм.
Зөвлөгөөнийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2020 он гарснаар анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ үеэр Онцгой байдлын албаны алба хаагчид 2020 онд Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм журам стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж ажиллах шаардлагатай гэж албаныхан онцлон хэллээ. Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд цэргийн нийтлэг дүрэм, цэргийн дүрэмт хувцас өмсөх тухай болон сахилга, ёс зүйн хэм хэмжээ, сэтгэл зүйн боловсрол, хувь хүний хөгжил, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм.
ВИДЕО: