Харшийн сүлд модны наадам болов



Ховд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам”-ыг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Энэ удаагийн наадам ГХБЗХГ-ын дугуйлангийн сурагчдын толилуулсан “Хайрын бэлэгтэй харшийн наадам” сэдэвт жүжигчилсэн тоглолтоор эхэллээ.



Үүний дараагаар аймгийн шилдэг тэргүүний хүүхдүүдийг шалгаруулах 10 номинацид өрсөлдөн, шилдгээр тодорсон сурагчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал:
-Оны шилдэг онцлох хүүхэд – У.Билгүүн
-Оны шилдэг энэрэнгүй хүүхэд – Х.Өнөбилэг
-Оны шилдэг оюунлаг хүүхэд – Т.Насанбилэг
-Оны шилдэг удирдагч хүүхэд – Г.Намуун
-Оны шилдэг байгальд ээлтэй хүүхэд – А.Баярмаа
-Оны шилдэг манлайлагч клуб – Ерөнхий боловсролын 2-р сургуулийн "GREEN WORLD" эко клуб
-Оны шилдэг авьяаслаг хүүхэд – М.Халиун
-Оны шилдэг өв соёлыг өвлөгч хүүхэд – Ш.Ундралсүрэн
-Оны шилдэг тамирчин хүүхэд – Ө.Мөнх-Эрдэнэ
-Оны шилдэг техник сэтгэлгээтэй хүүхэд – Д.Тамир нар тус тус шалгарлаа. Мөн наадмын үеэр Монголын сурагчдын холбооны шагнал “Оны тэргүүний сурагч” медаль, ЗГХА-ГБХЗХГ-ын “Авьяас” алтан медалиар нэр бүхий шилдэг сурагчдыг шагнаж, наадамд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг гардуулан өгсөн юм.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ