"Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяны хүрээнд Мянгад, Ховд сумын сургуулийн сурагчидтай уулзалт хийлээ



Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяныг хэрэгжүүлж байгаа юм. Аяны хүрээнд хүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Мянгад, Ховд сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хүүхэд бол ирээдүйд баялаг бүтээгч, үнэт зүйл бөгөөд тэдний хүмүүжил төлөвшлөөс улс орны цаашдын хөгжил шууд хамаарна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил гэдэг бүх нийтэд зайлшгүй хамааралтай учраас энэ асуудлыг чухалчлан ажиллаж байна гэж Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа онцлон хэлсэн юм. 



Уулзалтын үеэр “Та монгол ээж” төслийн удирдагч, илтгэгч, судлаач багш Ц.Наранханд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекцээ сурагчдад танилцуулсан юм. Мөн эрдэм мэдлэг, боловсролын үнэ цэнэ, нийгмийн хариуцлага, эх оронч үзэл, эерэг хандлагын талаар харилцан санал солилцлоо.  

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ