Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаагийн санаачилгаар байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилтын дагуу “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяныг хэрэгжүүлж байгаа юм. Тус аяны хүрээнд Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Адьшаагаар ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Мянгад, Үенч, Булган, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн гэсэн хөдөөгийн 7 суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аяны хүрээнд Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн бөгөөд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекцийг иргэд олон нийтийн хүртээл болгосон юм.
“Эх байгалиасаа зөвхөн авах биш өгч тэтгэе” уриан дор хэрэгжүүлэх энэхүү төслийн санал авах хэлэлцүүлэгт сумдын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийг Ховд аймгийн нутаг дэвсгэр, тэр дундаа Алтайн нурууны уулсын гол, горхийг түшиглэн хэрэгжүүлэх учраас тухайн нутаг дэвсгэрийн яг хаана нь байршуулах нь үр дүнтэй талаар иргэдээс ийнхүү санал авч байгаагаараа онцлогтой.
ВИДЕО: