Гэрийн тэжээвэр муур, нохойг хөнгөлөх, өндгөвчийг нь авах ажлыг хийж байна



Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу 12 багийн нутаг дэвсгэрт байгаа гэрийн тэжээвэр нохой, муурт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүртгэж гэрчилгээжүүлэх ажлыг 12 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Жаргалант сумын 12 багт ажлын 3 хэсэг ажиллаж  350 орчим муур, нохойнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгалт хийж гэрчилгээ, пайз олгожээ. Тэгвэл энэ ажлын үргэлжлэл болгон гэрийн тэжээвэр эм нохой, муурны өндгөвчийг мэс заслын аргаар авах, эр нохой, муурыг хөнгөлөх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд УБ хотын мал эмнэлэгийн мэс заслын эмчийг урьж ирүүлэн аймгийн Мал эмнэлэг, үржлийн газрын лабораторийн эмч нар хамтран ажиллаж байна. Энэ нь хотын тулгамдсан асуудал болох нохой, муурны тоо толгойг цөөлөхөөс гадна лабораторийн эмч нарт ажлын байрны сургалт болж байна.

ВИДЕО:

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ