“Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцох тамирчид тодорчээ



Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2020 оны шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 



Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх зорилгоор 12-р сарын 14-ний өдөр зохион байгуулсан тус тэмцээнд Ховд аймгийн 11 сумын эрэгтэй 33, эмэгтэй 11 тамирчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө. 


Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо (FIDE) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, шатарчид Швейцарь системээр 7-9 өрөг тоглон шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний:

Эрэгтэй төрөлд: 

1-р байр Б.Энхбаяр
2-р байр П.Ган Эрдэнэ
3-р байр Э.Мянганбаяр

Эмэгтэй төрөлд:

1-р байр Д.Цэрэнлхам
2-р байр Г.Тунгалагбаяр
3-р байр Ч.Мягмарсүрэн нар шалгарсан байна.


Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин 2020 оны 01 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах” тэмцээнд оролцоно.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ