Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төслийн санал авах хэлэлцүүлэг боллоо



“Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аян хэрэгжинэ. Тус аяны хүрээнд Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаас санаачилан орон нутгийнхаа байгаль, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. “Эх байгалиасаа зөвхөн авах биш өгч тэтгэе” уриан дор хэрэгжүүлэх энэхүү төслийн санал авах хэлэлцүүлэг 12 дугаар сарын 13-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтан албан хаагч, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.



Энэ үеэр Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийн онцлог, цаашдын зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа танилцууллаа. “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийг гадаад орнуудад амжилттай хэрэгжүүлж байгаа туршлага олон бий. Энэ бол маш энгийн зарчимд суурилсан төсөл бөгөөд Физикийн шингэний даралтын хуулийн дагуу Саван дахь шингэн хэр өндөрт байрлаж байгаагаас хамаараад доош буух даралтын хэмжээ ихсдэг зарчмыг ашиглаж, ямар ч цахилгаан эрчим хүч, түлш шатахуун, тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр усыг их хэмжээгээр нөөцлөхөд энэ төслийн утга учир оршиж байгаа юм. Төслийг өвөл хасах хэмийн хүйтэн цаг агаартай бүсүүд, Ховд айгийн нутаг дэвсгэр, тэр дундаа Алтайн нурууны уулсын гол, горхи түшиглэн хэрэгжүүлэх юм байна. 



Үүнээс гадна хэлэлцүүлгийн хүрээнд “Та монгол ээж” төслийн удирдагч, илтгэгч, судлаач багш Ц.Наранханд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекцээ олон нийтэд хүргэсэн юм. Мөн Мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инноваци төслийн танилцуулгыг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ажилтан, алба хаагчдад танилцуулсан юм.



ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ