“Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам” сэдэвт сургалт болов



“Ухаалаг хөгжил” сургалтын төв, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран “Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, арга зам” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” уриатай энэхүү сургалтад төрийн 23 байгууллага, Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, 14 цэцэрлэгийн эмэгтэй ажилтнуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо. Тус сургалтыг орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 



Нийгмийн хөгжилд бүх шатны байгууллагын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Энэ утгаараа нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал хүсэлтийг бүрэн тусгах зорилтын дагуу “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зүгээс энэхүү сургалтыг дэмжиж ажилласан болохыг төслийн зохицуулагч Ж.Батсайхан онцоллоо.

ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ