Ховд аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо санаачилан хөдөөгийн сумдын 18-35 насны залуучуудын дунд “Залуучуудын TV караоке" тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. "Залуучуудын TV караоке" тэмцээнийг 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Булган, Алтай суманд тус тус зохион байгуулсан юм.
Энэхүү тэмцээний үйл ажиллагаа нь хөдөөгийн сумын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуулах ур чадварыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд Булган, Алтай, Үенч сумаас нийт 10 гаруй багийн 60 орчим залуучууд оролцсон бөгөөд мэндчилгээ, гоцлол дуу, дуэт, сугалаат дуу гэсэн дөрвөн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Тухайлбал, Булган суманд болсон "Залуучуудын TV караоке" тэмцээний тэргүүн байрт Онцгой байдлын хэлтсийн баг, дэд байрт Аялгуу баг, гуравдугаар байрт Үенчийн залуус баг тус тус шалгарлаа. Харин Алтай суманд болсон тэмцээнд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Аялгуу баг, Зулай цагаан Алтай баг, Алтайн сүрлэг баг тус тус манлайлж шагналаа гардан авсан юм.
ВИДЕО:
"Залуучуудын TV караоке" тэмцээнийг цаашид бусад суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.