ХИС-ийн захирал Б.Нямдорж /2019.11.18/-ны өдөр ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтад ажиллахаар томилогдсон Хятад талын захирал Zhan Xinyan-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Күнзийн институтын цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ярилцсан байна.
Захирал Б.Нямдорж институтын зүгээс ойн хүрээнд ХИС-ийн урлагийн заалны тохижилтод онцгой анхаарч, 60 орчим сая төгрөгийн өртөг бүхий сандал хандивласан явдлыг онцлон талархал илэрхийлээд, ХИС-ийн сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах, багш, оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж ажиллахыг институтын удирдлагуудад чиглэл болголоо.
Күнзийн институтын зүгээс ХИС, Шинжааны ажил мэргэжлийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гүүр болж ажиллахын зэрэгцээ ХИС-ийн сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.