“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нөлөөлөх уулзалт” зохион байгуулав

Image may contain: 5 people, people standing and indoor

Улсын хэмжээнд жилд дунджаар 30-40 төрлийн 45 мянга орчим халдварт өвчин гардаг. Үүнээс бэлгийн замын халдварт өвчин 38 хувийг эзэлдэг. Бэлгийн замын халдварт өвчин дотроос тэмбүүгийн өвчлөл мөн 38-40 хувийг эзэлж, сүүлийн таван жилийн судалгаагаар өвчлөл тодорхой хувиар нэмэгдэж байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын А/327 дугаар тушаалаар улсын хэмжээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас санаачилан “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн сайн туршлагыг Ховд аймагт нэвтрүүлэх ажил эхэллээ. Энэ ажлын дагуу Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одоор ахлуулсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.  Тус ажлын хэсэг болон Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар эрчимжүүлэх зорилгоор “Нөлөөлөх уулзалт”-ыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулсан юм.  

Image may contain: 11 people, people smiling, people sitting

“Нөлөөлөх уулзалт”-ад Ховд аймгийн 17 сумын эрүүл мэндийн салбар байгууллагын удирдлага, эмч мэргэжилтэн, сумдын Засаг дарга, бусад удирдах ажилтнуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцов.

ВИДЕО:



Image may contain: 3 people, people sitting, table and indoor



Image may contain: 22 people, people sitting, table and indoor
<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ