Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын худалдааны төвүүдэд борлуулж буй цайны идээнд хяналт шалгалт хийж, хаяг, шошгоны зөрчилтэй Сартагтайн цай, Шар тостой гүрж ногоон цай, Хөсөг цай зэрэг гурван нэр төрлийн 72 цайг дотоод хяналтаар буцаан татан авалт хийлгэсэн байна.
Мөн хадгалах хугацаа дууссан Найман гишүүн төгөлдөр, Дугуй булант, Мөнгөн аяга, Пакеттай цай, Сутай цай зэрэг нэрийн нийт 260 ширхэг цайг хураан авчээ.
Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах болон зарж борлуулахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаанд анхаарч, танилцаж байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
<