Хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаа
“Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгын дагуу
“Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-аас орон нутгийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 хоногийн хугацаанд хог хаягдлын төвлөрсөн цэгийн хур хогийг цэвэрлэсэн байна. Ингэхдээ хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэн 1207 хова машин хог ачжээ.
Тухайн ажлын гүйцэтгэл, үр дүнг хянан шалгах зорилгоор Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцлаа.
Ховд аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн хур хог цэвэрлэх, талбай чөлөөлөх ажилд “Зөөлөн тэмүүлэл констракшн” компаниас 13 техник ашигласан бөгөөд нийт 40 гаруй хүн ажилласан байна.
ВИДЕО:<