Ховд аймагт “Хог хаягдлын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг болов



Монгол улсын Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийн талаар орон нутгийн төрийн албан хаагчид, сууц өмчлөгчдийн холбоо, хог хаягдлын менежмент хариуцдаг иргэн , аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, орон нутагт хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудал, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилгоор "Хог хаягдлын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал”сэдэвт сургалт өнөөдөр /2019.11.05/ боллоо.



Аймгийн БОАЖГ, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад зохион байгуулагч байгууллагуудын удирдлага, ажилтан албан хаагчдаас гадна Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч, сумдын байгаль хамгаалагчид, зарим сургуулийн "Эко клуб"-ын сурагчид оролцов.



Энэ үеэр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд -ХОГ ХАЯГДАЛ"-ын асуудлаар хийж хэрэгжүүлж буй ажил, анхаарах асуудал, цаашдын зорилтын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн байна. Мөн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, зөвлөмж гаргахаар болжээ.

ВИДЕО:













<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ