БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн захиалгаар Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
“Гранд пасикал” ХХК хариуцан гүйцэтгэсэн 7-р сургуулийн дотуур байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, сурагчдын эцэг эхчүүд оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нэг сая төгрөгийн
“Батламж”-ийг сургуулийн захирал Алтантунгалагт гардуулан өглөө. Мөн дотуур байрны зөөлөн эдлэлийг худалдан авахад зориулж “Залуусыг дэмжих хөтөлбөр”-өөс 10 сая төгрөгийн санхүүжилт олгохоо мэдэгдлээ.
Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургууль нь анх 2011 онд ашиглалтад орсон. Өдгөө 42 бүлэгт 1250 сурагч, 100 гаруй багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Тахилт зэрэг алслагдсан багийн айл өрхүүдийн хүүхдүүдээс гадна хөдөөгийн сумдаас хүүхдүүд зорин ирж суралцдагаараа онцлогтой.
Ийнхүү урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 150 хүүхдийн суудалтай “Урлагийн заал”, 1350 м.кв “Спортын талбай”-тай болсноор тус сургуулийн сурагчдын урлаг спортоор хичээллэх, авьяас чадвар, бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.