Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Шувуун саарал-2019" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг 23 дахь жилдээ зохион байгуулав. Наадмыг Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 113 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, улмаар сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэхэд энэхүү наадмын зорилго чиглэж байлаа. Наадамд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, иргэд хөдөлмөрчдөөс бүрдсэн нийт 102 авьяастан оролцож, 4-6, 7-9, 10-12 дугаар анги болон насанд хүрэгчид гэсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн юм.
Наадмын 4-6 дугаар анги насны ангилалд: тэргүүн байрт Буянт сумын сургуулийн 6а ангийн сурагч А.Мөнхцэцэг, дэд байрт Прогресс сургуулийн 4б ангийн сурагч М.Номиндарь, гуравдугаар байрт Эрдэнэбүрэн сумын сургуулийн 6а ангийн сурагч М.Цэлмүүн тус тус шалгарлаа. Харин 7-9 дүгээр анги насны ангилалд: тэргүүн байрт Эрдэнэбүрэн сумын сургуулийн 9а ангийн сурагч Д.Ундрал, дэд байрт Дөргөн сумын сургуулийн 7а ангийн сурагч Э.Буянтогтох, гуравдугаар байрт Буянт сумын сургуулийн 9а ангийн сурагч Ш.Амаржаргал нар тус тус шалгарчээ. 10-12 дугаар ангийн ангилалд: тэргүүн байрт Эрдэнэбүрэн сумын сургуулийн 12а ангийн сурагч Г.Баярмаа, дэд байрт Үенч сумын сургуулийн 10б ангийн сурагч Д.Намуунаа, гуравдугаар байрт Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 12в Г.Халиунаа нар тус тус шалгарав. Насанд хүрэгчдийн ангилалд: тэргүүн байрт Үенч сумын сургуулийн багш Д.Отгонтуяа, дэд байрт Ховд их сургуулийн оюутан Н.Сар-угтах, гуравдугаар байрт тус сургуулийн оюутан Г.Одонзаяа нар шалгарчээ.
<