УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачилан Ховд аймгийн төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилттай бэлтгэж, ирэх онд Ховд аймаг ЭЕШ-ийн үзүүлэлтээр улсдаа эхний 5-д орж амжилтаа ахиулах зорилт дэвшүүлээд байна. Иймээс аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “ЭЕШ-аа амжилттай өгөхөд хэрэгтэй, бодитоор биелүүлэх боломжтой санал, зөвлөгөө хүлээн авах постын уралдаан” зарласан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын албан ёсны пэйж хуудсаар дамжуулан зохион байгуулсан энэхүү уралдаанд төгсөх ангийн 1000 гаруй сурагч оролцож хэрэгтэй санал зөвлөмжөө ирүүлжээ. Үүнээс ЭЕШ-д амжилт гаргахад хэрэгжүүлж болохуйц хамгийн олон тандалт, хүмүүсийн санал авсан шилдэг санаатай 24 сурагчийг шалгаруулж урамшуулах арга хэмжээг гишүүний ажлын албанаас зохион байгууллаа. ВИДЕО: < Огноо: 10/30/2019 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1704 Мэдээ таалагдсан: