ЗГХА ГБХЗХГ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлах ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба санаачлан ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЦЕГ, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн ОУБ, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран
"Хамтарсан баг"-ийг чадавхжуулах үндэсний шаталсан сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Үндэсний шаталсан сургалтыг 3 үе шаттайгаар явуулж байгаа юм. Энэ хүрээнд
"Хамтарсан багийг чадавхжуулах орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт"-ыг бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд баруун бүсийн сургалт Увс аймагт 10-р сарын 18-20-ны өдрүүдэд боллоо. Сургалтад Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэргэжилтэн, Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн болон БСУГ-ын сургуулийн нийгмийн ажилтнууд, ЭМГ-ын ӨЭМТ хариуцсан мэргэжилтэн, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд хамрагдсан байна. Тэгвэл уг сургалтад Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимгээр ахлуулсан албаны төлөөллүүд оролцжээ.
Тус сургалтын зорилго нь аймаг, дүүргийн хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээг эрчимжүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүүхэд хамгааллын үйлчилгээнд дэвшил гарч хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн байна. Энэхүү сургалтад хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн хамтарсан багийн гишүүд эргээд орон нутагтаа тухайн чиглэлээр сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулах юм. Сургалтыг үндэсний сургагч багш нар удирдан явуулжээ.