АТГ-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхнийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, өмнөх жилүүдэд Ховд аймгийн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас ирүүлсэн 2 удаагийн “Зөвлөмж”-ийн биелэлтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Ховд аймаг нь “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээрхи зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 30 гаруй заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган ажилласан байна.
Ажлын хэсгийнхэн эдгээр ажлуудын биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах юм. Мөн нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулан соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, гомдол, мэдээлэл хүлээн авч ажиллах юм.

Image may contain: 2 people, people sitting, table and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ