Энэ сарын 14-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Ярант олон улсын боомтоос Ховд аймгийн Булган сумын төв чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн 35 зорчигчтой автобус шатсан гэх дуудлага сумын Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагыг анх тус автобусны ойролцоо явж байсан автомашины жолооч, иргэн Н.Гантөмөр өгсөн байна. Улмаар гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж гэмтэхгүй автобуснаас бууж амжсан байна.
Тухайн дуудлагын дагуу Булган сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 хүний брэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ. Алба хаагчдыг очиход тус автобусны зургаан дугуйнаас бусад хэсэг галд автсан, галын тархалт өндөр хувьтай байсан аж. Тухайн автобусанд зорчиж байсан 35 иргэнийг нэмэлт автобусаар Булган сумын төвд хүргэжээ.
Эхи сурвалжийн мэдээлснээр анх автобусны арын хэсэг буюу моторноос гал алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна.