“Гамшгийн эрсдэлийг бууруулах” олон улсын 30 дахь өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ, Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ, БСУГ, Дэлхийн Зөн ОУБ, Улаан загалмайн хороо, Мерси Кор ОУБ хамтран
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийг гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдолын талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, улмаар аюул ослоос урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд
“Төгс бүтээцгээе” уриа дор зохион байгуулснаараа онцлогтой.
Өдөрлөгийн үеэр Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ болон Булган сум дахь Онцгой байдлын хэлтэс, Зэрэг сумын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, Манхан сумын Эрэн хайх, аврах бүлэг зэрэг байгууллагууд нэгэн зэрэг үйл ажиллагаагаа сурталчилсан бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг иргэд, олон нийтэд сурталчилан ажиллав.
ВИДЕО: