“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн Ховд хотод болно



Энэ сарын 12-13-ны өдрүүдэд баруун 5 аймгийн 250 гаруй нягтлан бодогчдыг оролцуулсан “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнийг ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулаах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран зохион байгуулах юм.



Зөвлөгөөнийг зохион байгуулах ММНБИ-ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Ч.Чимэдсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, ММНБИ-ийн Ховд салбарын тэргүүн А.Оюундэлгэр, зарми тэргүүлэгчдийнхээ хамтаар Ховд Нисэх онгоцны буудалд угтан авлаа.

ВИДЕО:





“Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн маргааш /2019.10.12/ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болно.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ