“Үүргээ биелүүлж, эрхээ эдэлье” мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн болов



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд хамгаалагч төсөл хамтран “Хууль дүрэм миний амьдралд” аян өрнүүлж байна. Аяны үйл ажиллагаа ирэх арван нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн ухааны хичээлийг бататгах, сэргээх, сурагчдын сурах идэвх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн зургаан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг бол “Үүргээ биелүүлж, эрхээ эдэлье” мэдлэг сорих асуулт, хариултын тэмцээн юм. Тэмцээнийг энэ сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгуулж байна.



Энэхүү тэмцээнд Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн 10-12 дугаар ангийн 35 сурагч оролцож, таван баг болон мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж байгаа юм. Ингэхдээ багийн гишүүдийн дунд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд боловсруулсан танин мэдэхүйн асуулт, хариултын уралдаан явуулах, улмаар  гэмт хэргийн хор уршгийн талаар дөрвөн мөрт  шүлэг зохиох гэсэн чиглэлээр үргэлжилж шилдэг багийг тодруулна.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ